Сайтын холбоод хамтарч “ВЕБ АВАРДС-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулна

Өндөр хурдны интернет, техник, технологийн дэвшилд суурилан, хил  хязгааргүй цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагууд нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулах гэж байна. Шилдэг  сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай “Веб авардс” наадам хоёр жилд нэг удаа болдгоороо онцлогтой.

Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй “Веб авардс-2017” цахим салбарын оны тэргүүн наадмын үеэр

1.    Мэдээллийн шилдэг сайт
2.    Шилдэг технологи нэвтрүүлэгч  сайт
3.    Нийгмийн хариуцлагыг дэмжигч сайт
4.    Төсөл хэрэгжүүлэгч шилдэг сайт
5.    Төрөлжсөн мэдээллийн  шилдэг сайт
6.    Шилдэг Вэб хөгжүүлэгч
7.    Онлайн худалдааны шилдэг сайт
8.    Зар сурталчилгааны шилдэг сайт
9.    Шилдэг “Start up” төсөл
10.    Төрийн байгууллагын шилдэг сайт
11.    Орон нутгийн шилдэг сайт
12.    Шилдэг Дебют сайт
13.    Шилдэг жиргээч
14.    Шилдэг Facebook цахим  хуудас зэрэг номинациар  шилдгүүдээ тодруулж, цом, өргөмжлөл гардуулах юм.

Мөн үүний зэрэгцээ

1.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалт
2.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Үйлдвэр
3.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Хөрөнгө оруулагч
4.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Улстөрч
5.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгч нарыг тодруулж, алдаршуулах юм байна.

“Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа  энэ сарын 28-ны өдөр 14 цагаас Улсын драмын эрдмийн театрт болно.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга “Кашмер Холдинг” ХХК-ийн үйл ажиллага...

Үзсэн: 03 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Үзсэн: 07 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн ...

Үзсэн: 014 минутын өмнө

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.