Нийслэлийн дэд бүтэц, шугам сүлжээний хамгаалалтын зурваст байршуулсан самбаруудыг буулгалаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайваны өргөн чөлөө, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу буюу Намянжүгийн гудамж, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, жуулчны гудамж, Нарны зам дагуу Наадамчдын гудамж, Зайсангийн гудамж зэрэг хотын төвийн А бүсэд журам зөрчин зөвшөөрөлгүй байршуулсан реклам зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэллээ. 

Энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх  уг арга хэмжээний үеэр нийт 240 гаруй реклам, зар сурталчилгааны самбарыг буулгах бөгөөд хориглосон бүсэд байршуулсан, дэд бүтэц, шугам сүлжээний хамгаалалтын зурваст нэвтэрсэн, барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан, гэрээ байгуулсан ч хураамжаа төлдөггүй, байгууламжийн зөвшөрөлгүй байрлуулсан, хяналтын камер, гэрэл дохио, автозамын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхалсан, тохижилт ногоон байгууламж сүйтгэсэн зэрэг нийтлэг дутагдлаа арилгалгүй “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын зүйл заалтуудыг зөрчсөн аж ахуйн нэгж, иргэдийн зөвшөөрөлгүй байршуулсан зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж, зөрчил дутагдлаа арилгаж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж...

Үзсэн: 62018-08-09 07:47

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Үзсэн: 62018-08-08 07:40

"Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам"-...

Үзсэн: 72018-08-08 07:38

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.