ШӨХТГ-аас “Магнай трейд”-ийн нефть импортлох эрхийг цуцлах санал гаргажээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд зохиомлоор шатахууны хомсдол бий болгож, үнээ нэмсэн шатахуун импортлогч зарим аж ахуйн нэгжид хариуцлага тооцох саналаа төр, засгийнханд хүргүүлжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Засгийн газраас байгуулагдсан хамтарсан зөвлөл 2016 оноос эхлэн ажиллаж байна. Хамтарсан зөвлөл өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Түүнийгээ Засгийн газарт хүргүүлж, албан ёсны шийдвэрийг гаргуулж ирсэн байдаг. Жил бүр нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны хомсдол, үнэтэй холбоотой асуудлыг тавьж ирсэн. Засгийн газраас бүхий л цаг үед зохицуулалтыг нь өөрчилж ирсэн. Харин нефть импортлогч аж ахуйн нэгжүүд байсхийгээд л шатахууныхаа үнийг нэмэх саналыг тавьдаг. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд нефть импортлогчидтой уулзаж, зургаан төрлийн зөвлөмж хүргүүлж байсан. Гэвч тэд хоёр ч удаагийн зөрчил гаргалаа. Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад шатахууны хомсдол үүсгэж, үнээ нэмж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Харамсалтай нь, “Магнай трейд”, “Тэс Петролиум”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгж хомсдол үүсгэж, шатахууныхаа үнээ нэмсэн. Тиймээс хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжийн эрхийг нь цуцлах, түдгэлзүүлэх саналыг гаргаж байна. Тухайлбал, “Магнай трейд” компани хоёр удаа Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн. Тиймээс эрхийг нь цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

1 Сэтгэгдэл

    1. 122.201.24.xxx

      2018-01-27 11:33

      ЧАДАХ УУ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУДЛАА ШОУДАХ ХЭРЭГ БАЙНА УУ

Холбоотой мэдээнүүд

Сурагчдад эрүүл хооллолт, хүнсний зохистой хэрэглээний талаа...

Үзсэн: 116 цаг 9 минутын өмнө

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаалах бэлтгэл ха...

Үзсэн: 92018-08-30 09:57

Ажлын байрандаа согтууруулах ундаа хадгалж, хэрэглэхийг хату...

Үзсэн: 112018-08-23 07:56

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.