Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагаатай танилцана;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас Монголын Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцана;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга “Кашмер Холдинг” ХХК-ийн үйл ажиллага...

Үзсэн: 02 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Үзсэн: 07 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн ...

Үзсэн: 014 минутын өмнө

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.