Оноогоо хасуулсан жолооч нар ихэвчлэн хамгаалах бүсээ хэрэглээгүй байжээ

Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” батлагдан 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол улсад мөрдөгдөж эхэлсэн.

Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандпартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой энэхүү журмыг баримтлан ажиллаж байна.

Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид жолоочийн зөрчлийн онооны журам үйлчилдэг.

2017 оны байдлаар улсын хэмжээнд 206898 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос жолоочийн оноо дуусч эрх түдгэлзсэн 1115 жолооч, зөрчлийн онооны урамшуулал олгогдсон 77832 жолооч, жолоочийн оноо сэргээгдсэн 904 жолооч бүртгэгдсэн байна.

Жолоочийн онооны үлдэгдлээр гаргасан бүртгэлийг доорх хүснэгтээр үзүүлэв.

Монгол улсын жолоочийн бүртгэлийн сангаас гаргасан тоон үзүүлэлтээс харахад жолоочийн зөрчлийн 9 оноотой 90567 жолооч байхад 1 онооны үлдэгдэлтэй 613 жолооч байна.

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нь хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй зөрчилд 125894 тохиолдолд жолоочийн зөрчлийн оноо хасагдсан нь нийт оноо хассан тохиолдлын 60,8 хувийг эзэлж байна. 

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Хүний амь нас хохирсон ослын 18.4 хувь нь хурд хэтрүүлснээс ...

Үзсэн: 22018-10-16 07:55

Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байна

Үзсэн: 42018-10-15 07:34

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эх...

Үзсэн: 32018-10-15 07:30

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.