Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтсийн нохдыг ашиглан хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг хилээр хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг илрүүлэн, эд мөрийн баримттай нь дайчлан баривчиллаа.

Энэ хэрэгт 28 настай эрэгтэй иргэн М, 33 настай эрэгтэй иргэн Ш нарын хоёр этгээдийг Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар саатуулан шалгаж эхэллээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хууль сахиулах болон хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга гурван генералын цолыг хураах зарлиг ...

Үзсэн: 162018-04-25 07:14

иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа...

Үзсэн: 162018-04-18 13:15

Хуурамч мөнгө гүйлгээнд оруулжээ

Үзсэн: 262018-04-12 07:35

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.