Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газрын өнөөдрийн /2018.02.06/ хуралдаанаар хэлэлцээд, Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг гаргалаа. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна.

Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр шийдвэрлэв.

Улаанбуудайн урамшуулалд зориулж өнгөрсөн оны төсөвт 14.9 тэрбум төгрөг тусгасан. 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгжийн нийлүүлсэн 128 мянган тонн хүнсний улаанбуудай урамшуулалд хамрагдах шалгуурт тэнцжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй...

Үзсэн: 52018-05-11 07:28

Төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг...

Үзсэн: 242018-04-24 08:04

И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэд...

Үзсэн: 232018-04-19 08:51

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.