Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.  Өнөөдөр Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм хүйтэн байна.


2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 02 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, 10-12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 11-нээс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга “Кашмер Холдинг” ХХК-ийн үйл ажиллага...

Үзсэн: 09 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Үзсэн: 013 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн ...

Үзсэн: 020 минутын өмнө

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.