НӨАТ-ын урамшууллын гүйлгээ буцсан иргэдийн анхааралд

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар олгосон байна.

Монгол банкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан. 

Эдгээр иргэдийн хувьд арилжааны банк дахь дансны мэдээллээ https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай. 

Татварын албанаас таны https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн утасны дугаараар энэ тухай мессеж хүргүүлнэ. 

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн https://ebarimt.mn/ цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулна уу.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа

Үзсэн: 16 цаг 53 минутын өмнө

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна...

Үзсэн: 26 цаг 56 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Үзсэн: 17 цаг 37 минутын өмнө

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.