Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу

Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд 4 бүс болгон зохион байгуулах  бөгөөд аж ахуй нэгж, байгууллага ойр орчны 50 метр газрыг, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг мөн халтираа гулгаанаас сэргийлж цас мөсний цэвэрлэгээ хийх юм.

 

Цэвэрлэгээнд бээлий, хүрз, шүүр болон бусад багаж хэрэгслээ иргэд өөрсдөө бэлтгэн оролцох бөгөөд цэвэрлэгээний явцад дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавина. Цэвэрлэгээнд хангалтгүй оролцсон аж ахуй нэгж байгууллагад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Иймд 2 дугаар сарын 10-ны өдөр болох их цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг идэвхи санаачлагатай оролцохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Дижитал шилжилт болон блокчейн технологи” сэдэвт семинар бо...

Үзсэн: 72018-05-18 18:54

“Төрийн захиргааны манлайлал” сэдэвт сургалт зохион байгуулл...

Үзсэн: 82018-05-18 16:59

"Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018" хөрөнгө оруулагчд...

Үзсэн: 62018-05-18 15:08

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.