Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 хэм хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга “Кашмер Холдинг” ХХК-ийн үйл ажиллага...

Үзсэн: 010 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Үзсэн: 014 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн ...

Үзсэн: 021 минутын өмнө

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.