Рок попт цус сэлбэнэ

“...40  орчим насны хос.  Нөхөр нь зураач, эхнэр нь нэгэн зочид буудлын захирал. Тэдний амьдралд хүний хүсдэг бүхэн бий. Гэхдээ нэг л зүйлд сэтгэлд гандуухан амьдардаг...”  Энэ бол "Gerelt" media групп, “Event Masters” компанийн хамтын бүтээл "LOVE STORY" уран сайхны кино юм.

Гэгээн хайрын өдрийг угтан гарч буй уг киноны дууг залуу дуучин Секо гэх бүсгүй дуулжээ.  Түүний хувьд МУГЖ Дашкагийн гарын шавь нарын нэг бөгөөд уран бүтээлийн ажлаа ийнхүү "LOVE STORY"  киноны дуугаар эхлүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногоос цацагдсан  “Хүлээнэ” дууны шүлгийг Х.Соёмбо, аяыг Д.Бэхбат  хийсэн аж.

Нэмж  дурдахад уг дууг жүжигчин, найруулагч М.Дорждэрэм хамтран дуулсан юм. Түүнийг Үндэсний телевизийн “Аяыг таа” нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэмээр нь таних хүмүүс олон бий. Харин сүүлийн жилүүдэд энтертаймэнт салбарт хүчтэй өрсөлдөгч болоод буй тэрээр уг киноны продюссерээр ажиллажээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэг...

Үзсэн: 118 цаг 40 минутын өмнө

ОХУ-ын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцов

Үзсэн: 318 цаг 51 минутын өмнө

Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Үзсэн: 218 цаг 56 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.