“Цээж бичиг”-ийн арга хэмжээг нийслэл даяар нэгэн зэрэг зохион байгууллаа

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан эх хэлний боловсролыг дэмжих ажлын хүрээнд “Монгол төсөл” ТББ-аас санаачлан, БСШУСЯ, НБГ-тай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Цээж бичиг” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуулийн 2-12 дугаар ангийн 216504 сурагч, их дээд сургуулийн төлөөлөл 100 гаруй оюутан залуус нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг оролцлоо.

Нийслэлийн Боловсролын газраас 2018 оныг “Эх хэлний боловсролыг дэмжих жил” болгон зарлажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уг асуудлыг тусгасан. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд бүтээлч ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг хэсэг нь энэхүү "Цээж бичиг" арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Энэхүү арга хэмжээ нь эх хэлний боловсрол, монгол өв соёл, зан заншлын үнэ цэнэ, ач холбогдлыг хүүхэд залуустаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоотой юм.
 

 “Цээж бичиг” нэгдсэн ажиллагааг тохиолдуулан, Монголын нэрт зохиолчдын  бүтээлүүдээс дээжлэн авсан байна. Үүнд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч, яруу найрагч Д. Нацагдоржийн “Хуучин хүү”, төрийн хошой шагналт, Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын “Монгол бэлгэдэл”, Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондогийн “Өөрийн намтар” зэрэг 11 бүтээл багтжээ.









Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Зуун жилийн түүхтэй анхны бага сургууль музей боллоо

Үзсэн: 32018-09-13 07:52

Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын гуравдуга...

Үзсэн: 92018-09-07 07:29

Тэр онцгой хүн байсан юм

Үзсэн: 112018-09-05 05:22

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.