МУСТА А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойн тоглолтоо ёслол төгөлдөр хийлээ

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож чадсан МУСТА А.Түмэн-Өлзий "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр"-ыг тохиолдуулан “Гэгээ билээ би” хэмээх хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо өчигдөр Монгол бөхийн өргөөнөө танхим дүүрэн үзэгчдийн тасралтгүй түрэх уухайн дуутай ёслол төгөлдөр толилууллаа.  

   Түмэн олондоо “Сэтэрт тал”, “Баясгалантай сайхан”, "Хайр бэлэглэе", "Аавдаа", “Ижий зөн” зэрэг олон гайхалтай дуугаараа хайрлагдаж хүндлэгдсэн тэрээр тоглолтын үзэгч бүрт тасалбараа дагуулж шинэхэн цомгоо бэлэглэж, олон гайхалтай ялдар хүндтэй уран бүтээлчидтэй хамтран дуулж, ёстой л нэг уран бүтээлийн ургац арвин, ундран дэлгэрч, дэвжин дээшилж яваа уран бүтээлч гэдгээ үзэгч түмэндээ харууллаа. Тэрээр өчигдөр болсон тоглолтынхоо дараа өөрийн албан ёсны цахим хуудастаа талархлын зурвасаа үлдээсэн бөгөөд өнөөдөр дараагийн шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.  

   Миний ертөнцтэй хамтдаа байсан эрхэм та бүхэндээ талархлаа. Тоглолт хийнэ гэдэг асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардаж байдаг хэдэн сарын цуцашгүй хөдөлмөрийг хоёрхон цагт багтааж хүргэнэ гэдэг сайхан зүйл юм. Улам урам орлоо, улам эрч хүч авлаа. Сэтгэл санаа нээг их сайхан тайван болчлоо.

Миний төлөө сэтгэл зүрхээ зориулсан уран бүтээлчид ЦДБЭЧуулгын бүх хамт олондоо, Сайхан дуучиддаа, гайхалтай хоёр эрхэмсэг бүсгүйдээ (хөтлөлт) Хөгжмийн зохиолч, яруу найрагч нартаа, Эрдэмтэн багш нартаа туслаж дэмжсэн Ах Эгч нартаа, тоглолтын ард ажилласан баг хамт олондоо Эрхэм хайртай Үзэгч сонсогчиддоо чин сэтгэлийн гүнээс баярлалаа ийнхүү бичжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэдэд нээлттэ...

Үзсэн: 52018-12-06 05:51

Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зөвхөн хэвли...

Үзсэн: 142018-12-04 19:10

Д.Батбаатар: МАН хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөөгүй

Үзсэн: 102018-11-30 08:14

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.