“Хятадын соёлын өдрүүд”-ийг сурвалжлах сэтгүүлчдийн дунд уралдаан зарлажээ

Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж, соёл уламжлалыг сурталчлан таниулах зорилго бүхий “Хятадын соёлын өдрүүд” Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр дэмжин оролцож байна.

2018 оны 9 дүгээр сарын 4-нөөс 2018 оны 9 дүгээр сарын  8-ныг хүртэл дөрвөн өдөр үргэлжлэх уг арга хэмжээг Монголын телевиз, сонин сэтгүүл, сайт, радиогийн нийт 60 сэтгүүлч урилгаар сурвалжлах бөгөөд зохион байгуулагчид тэдний дунд урамшууллын уралдаан зарлажээ. Тус уралдаанд I, II, III байр эзлүүлэх бөгөөд байр тус бүрт таван сэтгүүлчийг шалгаруулах юм байна.

Хоёр орны найрамдалт харилцаа, соёлын үнэт зүйлийг тод томруунаар товойлгон дүрсэлж, “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний ач холбогдол, онцлогийг олон нийтэд таниулан сурталчилж, сонирхолтой, хүртээмжтэйгээр мэдээлэн сурвалжилсан сэтгүүлчдийг БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх 20 хоногийн сургалтын эрх, Notebook, гар утас зэрэг шагналаар урамшуулах аж.

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх БНХАУ-ын “Соёлын өдрүүд”-ийг Монгол, Хятадын сэтгүүлчдээс гадна олон улсын мэдээллийн томоохон агентлагуудын сэтгүүлчид ирж, арга хэмжээг сурталчилна. Тиймээс хоёр орны хамтын ажиллагаа, хөгжил дэвшил, соёлыг сурталчлан түгээх томоохон боломжийг олгож буй юм.

Анх 2012 онд зохион байгуулагдаж эхэлсэн “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Монголын сурагчдад хятад багш нар хичээл зааж, өнөөгийн Хятадын боловсролын чиг хандлага ямар байгаа, цаашид ямар чиглэлээр хөгжиж буй зэрэг олон талын мэдлэг олгодог ажээ. Улс орнууд жил бүр өөрийн улсын соёл уламжлалыг сурталчлан таниулах зорилгоор соёлын өдрүүд зохион байгуулж ирсэн.

Тэгвэл энэ удаагийн “Хятадын соёлын өдрүүд” нь Өмнөговь аймагт зохион байгуулагдаж буй Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форумтай давхцаж буйгаараа онцлогтой. Энэхүү форум нь хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой. Арга хэмжээний хүрээнд МСНЭ-ийн зүгээс хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшил, соёлыг сурталчлах томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Үзсэн: 12018-12-10 07:09

Тайландын “сүнс оюутнууд”

Үзсэн: 22018-12-10 07:01

“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдвээр хэлэлцүүл...

Үзсэн: 12018-12-10 06:41

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.