Сурагчдад эрүүл хооллолт, хүнсний зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөв

НМХГ-аас нийслэлийн 48 дугаар дунд сургуулийн 4-5 дугаар ангийн сурагчид, анги удирдсан багш, бусад ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шалгарсан 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ахлах тогооч нарыг хамруулан сургалт зохион байгууллаа.Сургалтаар эрүүл хооллолт, зөв дадал, хоол хүнсний зохистой хэрэглээ, сургуулийн орчинд хориглосон хоол хүнс, анхаарах асуудал, шинээр батлагдсан гарсан хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл хийж, зурагт хуудас, зөвлөмжийг тараажээ.

Мөн нийслэлийн 20 дугаар сургуулийн 3,4 дүгээр ангийн нийт 286 хүүхдэд сургуулийн орчимд хориглосон хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, хэрэглэх хугацаа хэтэрсэн төрөл бүрийн чихэр, түргэн муудаж гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хэрэглэх хугацааг шалгаж авахын ач холбогдлын талаар мэдээлэл хийж, гарын авлага сэрэмжлүүлэг тараалаа. Түүнчлэн ухаалаг гар утас хэрэглэхэд үүсэх хор уршгийн талаар мэдээлэл хийсэн байна.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудад хүүхдийн сурч боловсрох, амьдрах орчин нөхцөлд хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тандалт судалгаа хийх, анхаарч ажиллах асуудлууд гэх зэрэг хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөн тусалж ажиллав.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Хүний амь нас хохирсон ослын 18.4 хувь нь хурд хэтрүүлснээс ...

Үзсэн: 22018-10-16 07:55

Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байна

Үзсэн: 42018-10-15 07:34

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эх...

Үзсэн: 32018-10-15 07:30

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.