Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их хэмжээний цас орж,  Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст их хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Төв, говь болон зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Тэс голын хөднийгөөр 0-5 хэм, Алтайн өвөр говиор 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Сэрүүсч 0-2 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч цасан  болон  шороон шуурга шуурна. 21-22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна...

Үзсэн: 04 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Үзсэн: 12018-12-10 07:09

Тайландын “сүнс оюутнууд”

Үзсэн: 22018-12-10 07:01

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.