Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал”, “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов.

“Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал” төслийн хүрээнд татварын албаны мэдээллийн технологийн дэд бүтцийг бэхжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналт, чадавхийг нь сайжруулах юм.

“Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл” нь баруун бүс, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой. Энэ хүрээнд 5 болон 10 мВт-ын салхин цахилгаан станц, 10 мВт-ын хоёр, 5 мВт-ын нарны нэг цахилгаан станц барьж, газрын гүний дулааны насос суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Өнөөдөр болох үйл явдлууд

Үзсэн: 72018-11-16 08:13

Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Үзсэн: 72018-11-16 08:09

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Үзсэн: 72018-11-16 08:06

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.