БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ

асгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд даалгав.

Талууд 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн тулд худалдааны бүтцээ шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах, худалдааны хориг саадыг арилгах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.

Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцсан байна. Тухайлбал Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын өргөтгөл, Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөлд манай тал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ.

Буцалтгүй тусламжаар хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, 1008 айлын орон сууцны хороолол барих, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллах зэргийг БНХАУ-ын талтай тохиролцсон байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Өнөөдөр болох үйл явдлууд

Үзсэн: 72018-11-16 08:13

Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Үзсэн: 72018-11-16 08:09

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Үзсэн: 72018-11-16 08:06

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.