Шинэ технологийг ашиглан авлигатай тэмцэх боломжтой

Авлига нь дэвшил, энх тайван, тэр дундаа ядууст илүү хор хөнөөлтэй байдаг хэдий ч шинэ технологийг ашиглан авлигатай тэмцэх бүрэн боломжтой гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дарга Копенхаген хотод болсон хурлын үеэр хэлсэн байна. Дани улсын Копенхаген хотод болж буй Авлигын эсрэг олон улсын хурал дээр “Авлигын улмаас иргэд төрийн байгууллагад итгэл алдарч, нийгмийн тэнцвэртэй байдал алдагдаж, энх тайвны байдалд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв шинэ технологийг зөв ашиглавал шинэ үеийнхэнд нээлттэй, олон нийтийн оролцоотой засаглалыг бий болгож өгнө” гэж тэр хэлжээ. Хөгжиж буй дэлхий ертөнц хууль бус санхүүгийн гүйлгээний улмаас 2013 онд 1,1 их наяд ам.долларыг алдсан тоо байдаг байна. Мөн хахуульд жил бүр 1,5 их наяд ам.долларыг төлдөг ажээ. Үүнийг авч үзвэл, хөгжилтэй улс орнуудын тусламжийн хэлбэрээр шилжүүлсэн мөнгийг 10 доллар гэж үзвэл түүнээс зөвхөн 1 доллар нь л тусламжид очдог байна. Тиймээс хөгжил дэвшилд зориулагдах байсан хөрөнгө авлига болж хувираад, тусламж авах ёстой тэр хүмүүст хүрч чадахгүй болж байна гэж нэмж хэлсэн байна.

Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр шинэ технологийг ашиглан хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сьерра Лион улсын Фритаун хотын цахим дүрслэлийг бий болгосноор цаасан дээр бүртгэлтэй байсан 2000 байшинг 200,000 байгааг олж мэдсэн, мөн Гүүгл компанитай хамтран тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой дэд бүтцийн төслүүдийг цахимаар хянах замаар авлигыг бууруулж байна.  “2030 оны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд авлигатай зайлшгүй тэмцэх шаардлагатай бөгөөд энэ бүхэн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн сайн байгууллагуудаас шалтгаална” гэж хэлжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Филиппиний ерөнхийлөгч асны эхнэр авлигын хэрэгт ял сонсов...

Үзсэн: 222018-11-19 07:54

Украин улс жилд ДНБ-нийхээ 2 хувийг авлигын улмаас алдаж бай...

Үзсэн: 242018-11-19 07:48

ӨМӨЗО-ны цагдаагийн газрын орлогч дарга амиа хорложээ

Үзсэн: 342018-11-12 07:33

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.