Монгол Улс 2023 оноос эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах боломжтой болно

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын Зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхантай уулзаж ярилцлаа. 

-Засгийн газрын хуралдаанаар Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр ямар хугацаанд хэдий хүртэл хэрэгжих вэ? Хөтөлбөрийн хамгийн гол онцлог нь юу байх вэ?

 -Дэлхийн улс орнууд эрчим хүчний салбараа эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур, үндэсний аюулгүй байдлыг хангах суурь салбар гэж үздэг. Манай улс 2015 онд УИХ-ын 63-р тогтоолоор "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Эрчим хүчний салбарыг 2015-2030 он хүртэл хөгжүүлэх энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, хийхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг баталж гаргалаа. Өөрөөр хэлбэл 2018-2023 он хүртэл эрчим хүчний салбарт хийж, хэрэгжүүлэх ажлыг маш ойлгомжтой, цэгцтэй болгож, төлөвлөж өгсөн. Энэ дунд хугацааны хөтөлбөр батлагдснаар эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, дутагдаж байгаа эх үүсвэрийг барьж байгуулах, шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжыг бүрдүүлж өгсөн гэж болно. Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр маань стратегийн зургаан том зорилтын хүрээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг нарийн тусгаж өгч эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээсээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн онцлогтой.

-Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах асуудал хамгийн чухалд тооцогдож байгаа. Энэ асуудлыг ярихын тулд эрчим хүчний анхдагч эх үүсвэр болох нүүрсээ яаж олборлох вэ, нүүрснээс өөр ямар эх үүсвэр ашиглах вэ гэдгийг ярих хэрэгтэй байх. Хөтөлбөрт энэ асуудал хэрхэн тусч өгсөн вэ?

-Монголын эрчим хүчний гол түүхий эд, анхдагч эх үүсвэр бол нүүрс. Тиймээс нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг сайжруулах, түлшний хангамжийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Багануурын уурхайн нүүрсний олборлолтын хүчин чадлыг 8-10 сая тоннд хүргэх, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн найдвартай ажиллагааг дээшлүүлэн, техник технологийн шинэчлэлт хийх, нүүрсний ордуудад давхаргын метан хийн нарийвчилсан судалгааг хийж ашиглах боломжтой нөөцийг тогтоох, шатдаг занарын нөөцийг эрчим хүчний зориулалтаар ашиглах чиглэлд судалгаа явуулах зэрэг ажлуудыг хийхээр хөтөлбөрт тусгасан байгаа. Цаашдаа шинээр баригдах эрчим хүчний эх үүсвэрүүдийг нүүрсээр хангах асуудал чухал байгаа. Өнөөдөр Багануурын уурхай гэхэд жилд 3-4 сая тонн нүүрс олборлож байна. Гэтэл энэ уурхай маань жилд 8-10 сая тонн нүүрс гаргаж байж 2018-2023 оны эрчим хүчний зориулалттай нүүрсний хэрэгцээг бүрэн хангана гэсэн судалгаа бий. Тиймээс нүүрсний уурхайнуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нүүрсний хэрэгцээг хувийн хэвшлийн уурхайнуудаас хангах боломжийг нэмэгдүүлэх талаар судалж байна.

 - Багануур, Шивээ-Овоогийн гэсэн хоёр уурхай л эрчим хүчний салбарт томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Хувийн хэвшлийн уурхайнуудаас нүүрс авах боломж хэр байдаг юм бол?

- Шарын гол, Адуунчулуун, МАК, Бөөрөлжүүтийн уурхай гээд хувийн хэвшлийн олон уурхайнууд бий. Энэ уурхайнуудын нүүрсийг ашиглах хэмжээг нэмэгдүүлснээр нүүрсний салбарт өрсөлдөөнийг бий болгоно гэж харж байгаа.

-Та сая метан хийг ашиглах тухай ярьлаа. Монголд метан хийг ашиглах судалгаа, шинжилгээний ажил хэр хийгдсэн байдаг юм бол?

- Монголд метаны хий бий. Энэ хийг ашиглахын тулд нөөцийг нь тогтоох, ашиглах, олборлох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудыг нарийвчилж хийх шаардлагатай байгаа. Энэ талаар Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт тусгаж өгсөн.

-Монголчууд эрчим хүчний хараат байдлаас гарах, эрчим хүчээ экспортолж чаддаггүй юм гэхэд өөрсдийнхөө хэрэгцээг өөрсдөө хангах боломжийг олон жил хайж байна? Энэ хүрээнд ямар бүтээн байгуулалтын ажлууд хийхээр хөтөлбөрт тусгаж өгсөн бэ?

- Монгол Улс жилдээ 7.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэж байна. Үүний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 орчим хувийг гаднаас импортоор авч байгаа. Импортын цахилгааны гол хэрэглэгч нь Оюутолгой ХХК. Тус компани жилдээ 1.1 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг Хятадаас авч байна. Мөн Төвийн бүс болон Баруун бүсийн эрчим хүчний систем ОХУ-аас жилдээ 300 сая орчим кВт.ц цахилгаан авч байна. Дунд хугацааны хөтөлбөр хэрэгжсэнээр цахилгаан импортлох асуудлыг зогсоож, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж нөөц чадлын эх үүсвэр бий болгоно гэдэг зорилт тавьсан байгаа. Үүний тулд өнөөдөр ажиллаж байгаа цахилгаан станцуудаа өргөтгөх, мөн шинэ эх үүсвэрүүд барьж байгуулах гэсэн хоёр чиглэлээр ажлаа төлөвлөж хөтөлбөрт тусгаж өгсөн. Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1300 орчим МВт байгаа. Өнгөрсөн оны оргил ачааллын үед 1081 МВт-ын чадал хэрэглэсэн байдаг. Энэ өвөл оргил ачааллын үед 1147 МВт-ын чадал хэрэглэнэ гэсэн урьдчилсан тооцоог Диспетчерийн Үндэсний төвөөс гаргасан. Өөрөөр хэлбэл энэ өвөл Монголын цахилгаан эрчим хүчний бүх тоноглол 100 хувь ажиллаж байж хэрэгцээгээ хангахаар байгаа. Эрчим хүчний хэрэглээ жилд 5-10 хувиар тогтмол нэмэгдэж байна. Тиймээс эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Дунд хугацааны хөтөлбөрт Дулааны 4 дүгээр цахилгаан станцын 1-4-р турбингенераторыг шинэчилж хүчин чадлыг нь 89 МВт-аар нэмэгдүүлнэ, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт, Дулааны 3 дугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар тус, тус өргөтгөхөөр тусгаж өгсөн. Мөн Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан цахилгаан хослон үйлдвэрлэх зуух, турбогенератороор өргөтгөнө. Дээрх төслүүд хэрэгжиснээр 2020 он гэхэд 290 орчим МВт-аар суурилагдсан хүчин чадал нэмэгдэнэ. Үүний дараа Дулааны 3 дугаар цахилгаан станцын дунд даралтын хэсгийг буулгаж оронд нь 250 МВт-ын шинэ станц барих, Дулааны 2 дугаар цахилгаан станцыг буулгаж, оронд нь 300 МВт-ийн хүчин чадалтай, нэг агрегат нь тохируулгын горимд ажиллах хийн генератор бүхий шинэ станц, мөн Тэлмэнгийн 100 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Энэ төсөл хэрэгжвэл гурван жилийн хугацаанд нийтдээ 500 гаруй МВт-ын шинэ хүчин чадал бий болох юм.

Баруун бүсэд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 50 орчим МВт-ын хүчин чадалтай Нар, салхины эх үүсвэрүүд баригдана. Мөн Ховд гол дээр 64 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдаж тус бүс нутаг эрчим хүчний дотоодын эх үүсвэрээс бүрэн хангагдах боломжтой болно. Ингэснээр баруун бүс нутаг цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хэрэгцээгээ бүрэн хангасан жишиг бүс болно гэж харж байна.

-Томоохон чадлын шинэ эх үүсвэр барих асуудлуудыг хөтөлбөрт хэрхэн тусгаж өгсөн бэ? Оюутолгойн уурхайд цахилгаан станц барих асуудал яаж шийдэгдэх бол?

-Багануурын уурхайг түшиглэн 700 МВт-ын дулааны цахилгаан станц барих төслийг нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах техник, технологийн зөв шийдэл гаргах замаар эрчимжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ Оюутолгой, Тавантолгойн цахилгаан станц барих тухай асуудлыг олон жил ярьж байна. Уг нь Монгол Улсын Засгийн газар, Риотинто компани хооронд 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор "Оюутолгойн” уурхайн эрчим хүчний нийт хэрэгцээгээ дотоодын гурван эх үүсвэрээс хангана гэж заасан. Өөрөөр хэлбэл "Оюутолгой” компани 2017 оны долоодугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн гэсэн үг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл гэрээний энэ заалт хэрэгжээгүй. Гэхдээ Оюутолгойн уурхайн хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих, мөн Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс Оюутолгойн уурхайд цахилгаан нийлүүлэх талаар Засгийн газрын түвшинд яригдаж байна.

-Эгийн голын усан цахилгаан станц гэдэг бараг л үлгэр домог болсон зүйл. Гэтэл дунд хугацааны хөтөлбөрт өнөөх л Эгийн голын усан цахилгаан станцыг барих асуудал тусгагдсан байсан?

- Эгийн голд усан цахилгаан станц барих асуудал хөтөлбөрт байхаас аргагүй. Манай эрчим хүчний системийн өглөө оройн их ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300 орчим МВт -ын зөрүү бий. 300 МВт-аас доошгүй хүчин чадалтай усан цахилгаан станц төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдож байж, Монголын эрчим хүчний систем бие даасан хараат бус тогтвортой систем болж чадна. Тиймээс энэ асуудлыг орхигдуулж болохгүй. Бид эцсээ хүртэл ярьж хөөцөлдөх ёстой асуудал бол яах аргагүй усан цахилгаан станц барих асуудал байгаа юм.

-Эрчим хүч гэхээр цахилгаан эрчим хүчний тухай л түлхүү ярьдаг. Гэтэл дулааны эрчим хүчний асуудал зарим талдаа хаягдаад байх шиг санагддаг. Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн дулааны эрчим хүчний хангамжийг сайжруулахаар ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Улаанбаатар хот өргөжин тэлж дулааны эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн бүх аймгийн дулааны станцуудыг шинэчлэх, өргөтгөх шаардлага байгаа. Эхний ээлжинд 10 аймагт дулааны станц барихаар төлөвлөж байна.Үүний зэрэгцээ дулааныг түгээж, хэрэглэгчдэд хүргэж байгаа дулааны сүлжээ маань хуучирч муудсан, дулааны алдагдал ихтэй тоног төхөөрөмжүүд, шугам хоолойноос бүрдэж байгаа нь нууц биш. Энэ сүлжээг орчин үеийн алдагдалгүй, ухаалаг сүлжээгээр солих шаардлагатай байна. Германд гэхэд л 30 жил ашигладаг, хаана ямар гэмтэл гарснаа өөрөө мэдээлж байдаг дулааны сүлжээ нэвтэрсэн байгаа. Бид эрчим хүчний техник технологийн шинэчлэл хийх, төвлөрсөн дулаан хангамжийн системд оргил ачааллын горимд ажиллах эх үүсвэр, дулаан хуримтлуурыг ашиглах судалгаа хийх шаардлагатай байгаа. Энэ бүхнийг хөтөлбөрт дэлгэрэнгүй тусгаж өгсөн.

-Цахилгаан дамжуулах сүлжээний найдвартай ажиллагаа ер нь ямар түвшинд байдаг юм бэ?

-Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод "Монгол Улс эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд багагүй ажлууд хийгдэж байна. Өөрөөр хэлбэл манай улс зүүнээсээ баруун тал хүртэл цахилгаан дамжуулах гол шугам сүлжээг байгуулах ажил хэрэгжиж эхлээд байгаа. Өнөөдөр Монголын эрчим хүчний систем Төв, Баруун, Зүүн гэсэн гурван бүсэд хуваагддаг. Энэ гурван бүсийн систем 2030 он гэхэд хоорондоо холбогдож, нэг систем болсон байх ёстой. Бүс нутгийн эрчим хүчний системийг өндөр чадлын цахилгаан дамжуулах шугамаар холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах зорилтын хүрээнд багагүй ажил хийж байгаа. Улаанбаатараас Оюутолгой руу цахилгаан дамжуулах боломж үндсэндээ бүрдэж байна. Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын, 2 хэлхээтэй, 260 км урт шугам баригдаж байна. Мандалговиос Оюутолгой хүртэл 220 кВ-ын сүлжээтэй болгож, дэд станцуудыг шинэчилж байна. Энэ онд Улаанбаатараас Оюутолгой руу цахилгаан дамжуулах шугамуудыг барьж дуусгаад дараа оны эхнээс Оюутолгойн уурхай Монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаанаар хангагдах боломж бүрдүүлнэ гэсэн томоохон зорилттой ажиллаж байгаа. Цаашдаа Багануур-Чойр, Багануур-Улаанбаатар шугамыг өргөтгөх, Багануур-Өндөрхаан-Чойбалсан гэж зүүн бүс рүү холбоно. Тайширын УЦС-аас Есөнбулаг сум хүртэл 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Улиастай-Дөргөн-Мянгадын 220 кВ-ын 2 хэлхээт 380 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажлын судалгааны ажлыг эхлүүлэх, Улаанбаатар-Улиастайн хэт өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих судалгааны ажлыг хийх гээд хийхээр төлөвлөсөн олон ажил бий.

-Сүүлийн жилүүдэд "Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа”, "Нэг зам нэг бүс”, "Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ” байгуулах зэрэг олон улсын санаачлага, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар нилээд ярьж байна. Үнэхээр энэ том төслүүдэд Монгол Улс хамтарч оролцох боломж бололцоо бий юу?

-Монгол Улс 170 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Үүнээс жилдээ 6 сая тонн нүүрсийг л дотоодынхоо хэрэгцээнд ашиглаж байна. Дээр нь нар, салхины эрчим хүчний асар их нөөц бий. Монголын говиос жилд 7 триллион кВт.цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэдгийг гадны байгууллагууд, судлаачид, эрдэмтэд тогтоогоод байна. Үүнийг ашиглахыг гадны улс орнууд хүсч байна. Монгол Улстай бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, эрчим хүч экспортлох боломж байгааг тэд биднээс илүү мэдэж, харж байна. Бид ч энэ боломжоо ашиглах учиртай. Эхний ээлжинд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 МВт-ын чадал бүхий цахилгаан станц барьж, 660 кВ-ын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-руу экспортлох зорилгыг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан. Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан экспортлох Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ санаачлагыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнууд идэвхитэй хамтран ажиллаж байгаа. Энд нэг зүйл хэлэхэд Монгол Улсад нөөц нь байгаа учраас гадны улс орон, хөрөнгө оруулагчид Манай орныг сонирхож байна. Бидэнд эрчим хүчний асар их нөөцийг ашиглан цахилгаан үйлдвэрлэж Экспортлох замаар асар их хэмжээний валютын орлого олох боломж байна л гэсэн үг. Энэ боломжийг ашиглах нь л чухал.

-Саяхан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын зарим гишүүд өргөн барьсан. Монголд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн яаж үйлдвэрлэж, нийтийн хэрэглээнд ашиглах вэ гэдэг асуудал бүрхэг байгаа нь нууц биш. Энэ талаар?

- Манай улс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталсан. Хуулинд сэргээгдэх эрчим хүчний үнийг их нарийн тогтоож өгсөн. Жишээлбэл, "...салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллар...” гэх мэтээр тогтоосон заалт бий. Хууль баталж байх 2007 оны үед ам.долларын ханш 1200 төгрөг байсан бол өнөөдөр 2500 төгрөгт хүрсэн байна. Ханшийн зөрүүнээс болж сэргээгдэх эрчим хүчний үнэ, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёрын хооронд асар их үнийн зөрүү гарсан. Тиймээс 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Үүнээс үүдэн эрчим хүчний үнэ тариф нэмэгдэж байгаа. Энэ бол төлбөртэй холбоотой асуудал. Үүний нөгөө талд горим ажиллагаа гэсэн асуулт гарч ирсэн. Жишээлбэл, нарны цахилгаан станцууд өглөө 07:00 цагаас орой 17:00 цаг хүртэл эрчим хүч үйлдвэрлэдэг. Салхины станцууд салхигүй өдөр ажиллахгүй. Байгаль, цаг уураас хамааралтай эрчим хүчний ийм эх үүсвэрүүд их хэмжээгээр системд холбогдох нь горим ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд үнийн дарамтгүй, эрчим хүчний салбарынхаа тогтвортой ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хөгжүүлэх шаардлага гарч байна. УИХ-ын зарим гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэхүү төсөл дээр яамны мэргэжилтнүүд, салбарын инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулагчдыг оролцуулан хэлэлцүүлэг хийж, хамтран ажилласан. Энэ төслийг хэлэлцэж баталснаар дэмжих тарифын тогтолцоог өөрчилж зах зээлийн зарчмаар өрсөлдүүлэх замаар үнэ тогтоож сэргээгдэх эрчим хүчний үнийг хямдруулах боломж бүрдэх юм.

-Хөтөлбөрийг харж байхад "нарны дээвэр дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэр хорооллын айл өрхүүдэд 4.0 кВт-ын цахилгаан халаагуур тавих техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх” гэсэн асуулт анхаарал татаж байсан?

- Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу сэргээгдэх эрчим хүчний бага чадлын тархмал эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, илүү гарсныг нь түгээх сүлжээнд нийлүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой. Ойрын хугацаанд Эрчим хүчний Яамнаас энэ харилцааг зохицуулсан тодорхой шийдвэр гарч хэрэгжиж эхлэнэ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 4.0 кВт-ын цахилгаан халаагуур тавих асуудал яригдаж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ Нийслэл хотын 42 мянган айл өрхийг 4.0 кВт-ын цахилгаан халаагуур залгах боломжийг бүрдүүлэх, техникийн шинэчлэл хийсэн.

- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гээд л ярьдаг. Гэвч эрчим хүчний мэргэжилтэй ажилтан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажил маань ямар түвшинд явааг сонирхож болох уу? Яагаад үүнийг онцолж асууж байна гэхээр сүүлийн үед гарч байгаа томоохон осол аваар, саатлууд хүний хүчин зүйлтэй холбоотой байгаад байна шүү дээ?

-Аливаа зүйл өсч хөгжиж, амжилтад хүрэхэд хүний хүчин зүйл бүхнээс илүү нөлөөлдөг. Тиймээс мэргэжлийн боловсон хүчинг сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх асуудал маш чухал. Өнөөдөр эрчим хүчний салбарт 12 мянган хүн ажиллаж байна. Үүний дөрвөн мянга орчим нь инженерүүд байгаа. Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах асуудлыг "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-т нилээд нарийн тусгаж өгсөн. Өнөөдөр эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт өрнөж байна. Бид хаана ямар эх үүсвэр барих вэ, хөрөнгө оруулалтаа яаж шийдэх вэ гэж ярьдаг хэрнээ тэнд хэн ажиллах ёстой вэ гэдгийг тодорхой ярьдаггүй. Цаашдаа шинээр барих эх үүсвэрийн мега төслүүдэд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж байхаар тодорхой зааж өгсөн. Мөн эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн цогцолборын багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын лабораториудыг шинэчлэх төслийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх гээд олон асуудлыг тусгаж өгсөн. Үүний зэрэгцээ эрчим хүчний үйлдвэр, компаниудад боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, урамшууллын механизмыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ бүхнийг хөтөлбөрт тусгаж өгсөн. Хүн чадвартай байж салбар тогтвортой хөгжинө шүү дээ.

-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, үндэсний хэмжээний хөтөлбөрүүд батлагдан гараад удаагүй байна. Цаашдаа эрчим хүчний хэмнэлтээс ямар үр дүн гарах вэ гэдэг тооцоо судалгаа бий юу?

-Өнөөдөр дэлхийн нийтийн өмнө эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ариг гамтай зарцуулах нь тулгамдсан асуудал болж байна. Бид ч гэсэн уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын эсрэг нэгдэж, эрчим хүчний хэмнэлт, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх учиртай. Эрчим хүчний зохицуулах хорооноос Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, бага ангийн хүүхдүүдэд эрчим хүч хэмнэлтийн хичээл зааж байна. Хэрэглэгчдийг бид багаас нь хэмнэлтэд сургах ажлыг эхлүүлсэн. Мөн бүх салбарт эрчим хүч хэмнэх, хэмнэж чадсан байгууллага, айл өрх албан байгууллагыг урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэхээр судалгааны ажлууд хийж байна. Өнгөрсөн жил Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын хөрөнгөөр, Олон Улсын зөвлөх үйлчилгээний "PWC” компани үүрэг хүлээсэн 15 компани дээр эрчим хүчний аудит хийхэд жилдээ 35 тэрбум төгрөгийн үнэ бүхий 260 орчим сая кВт.цаг эрчим хүч хэмнэх боломжтой гэдэг тооцоо гарсан. Монголд эрчим хүч хэмнэлт хийх маш их боломж байгааг аудитын энэхүү ажил харуулж байна. Бид цахилгаан эрчим хүчээ 10 хувь хэмнэхэд жилдээ 90 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломж бий. Тиймээс хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгаж байна..

-Сонирхож асуухад Монгол Улсын эрчим хүчний хөгжил дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байдаг юм бэ? Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага, банкнууд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол хэр байдаг юм бол?

-Монголын эрчим хүчний салбарын хөгжил, эрчим хүчний хангамжийн түвшин хэвийн сайн. Тиймээс Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол гадныханд маш их бий. Ялангуяа эрчим хүчний салбар 2014 оноос эхлэн улсын төсвөөс татаас авахаа больж, санхүүгийн хувьд биеэ дааж эхэлсэн. Том том мега төслүүд, бүс нутаг дамнасан төсөл хөтөлбөрийг сонирхогчдын тоо ч нэмэгдэж байгаа. 

-Маш их хөрөнгө оруулалт шаардагдах ажлуудыг ойрын хугацаанд эхлүүлэх нь гэж ойлголоо. Гэхдээ хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ? Энэ асуудал хөтөлбөрт туссан уу?

-Мэдээж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө шаардагдана. Гэхдээ хөтөлбөрийг боловсруулахдаа шаардагдах хөрөнгийн хэмжээг урьдчилан тооцож, санхүүжилтыг хэрхэн босгох вэ гэдгийг бодож төлөвлөсөн. Дотоод, гадаадын хөнгөлттэй зээл, хөрөнгө оруулалт, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээ гэх мэт эх үүсвэрүүдээс санхүүжүүлнэ. Эрчим хүчний салбар аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ зээл аваад, түүнийгээ олсон орлогоороо хаачихдаг, улсын төсөвт ямар нэг байдлаар дарамт учруулаад байдаггүй гэдгээрээ онцлогтой.

-Олон төсөл хөтөлбөр батлагддаг. Гэхдээ хүрсэн үр дүн нь тодорхой бус байсаар замхардаг тохиолдлууд олон байна. Та мэргэжлийн хүн. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хэр их найдвар тавьж байгаа вэ?

-Энэ хөтөлбөрийг хэн яаж боловсруулав, ямар тооцоо судалгаан дээр үндэслэж гаргаж ирэв гэдэг нь чухал асуудал. "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах ажилд эрчим хүчний салбарын мэргэжилтэн, инженерүүд өргөн хүрээтэй оролцсон. Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо гэж 4000 гаруй инженерийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бий. Энэ байгууллага маш идэвхтэй оролцож тодорхой санал бэлдэж ЭХЯ-д албан ёсоор өгсөн. Эрдэмтэд судлаачидын саналыг авч тусгасан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өөрөө Төвийн эрчим хүчний системд ажиллаж байсан цахилгааны инженер мэргэжилтэй хүн. Тиймээс асуудлыг маш сайн ойлгож, хамтарч ажиллаж, дэмжиж энэ хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан явдалд салбарынхан бид талархаж байгаа. Энэ хөтөлбөр маань хэрэгжих бүрэн боломжтой.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газар түлш, шатахуун нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ, хоол хүнсний хэрэгцээ болон эрчим хүчний хэрэгцээгээ Монгол улс дотоодоосоо хангах томоохон зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2023 оноос Монгол улс эрчим хүчний хэрэгцээгээ дотоодынхоо эх үүсвэрээс бүрэн хангахын зэрэгцээ тодорхой хэмжээний нөөц чадал бий болж өнөөдрийн хүндрэл, бэрхшээлээс гарах болно.

 МОНГОЛ УЛС 2023 ОНООС ЭРЧИМ ХҮЧИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ БОЛНО

-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, үндэсний хэмжээний хөтөлбөрүүд батлагдан гараад удаагүй байна. Цаашдаа эрчим хүчний хэмнэлтээс ямар үр дүн гарах вэ гэдэг тооцоо судалгаа бий юу?

-Өнөөдөр дэлхийн нийтийн өмнө эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ариг гамтай зарцуулах нь тулгамдсан асуудал болж байна. Бид ч гэсэн уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын эсрэг нэгдэж, эрчим хүчний хэмнэлт, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх учиртай. Эрчим хүчний зохицуулах хорооноос Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, бага ангийн хүүхдүүдэд эрчим хүч хэмнэлтийн хичээл зааж байна. Хэрэглэгчдийг бид багаас нь хэмнэлтэд сургах ажлыг эхлүүлсэн. Мөн бүх салбарт эрчим хүч хэмнэх, хэмнэж чадсан байгууллага, айл өрх албан байгууллагыг урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэхээр судалгааны ажлууд хийж байна. Өнгөрсөн жил Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын хөрөнгөөр, Олон Улсын зөвлөх үйлчилгээний "PWC” компани үүрэг хүлээсэн 15 компани дээр эрчим хүчний аудит хийхэд жилдээ 35 тэрбум төгрөгийн үнэ бүхий 260 орчим сая кВт.цаг эрчим хүч хэмнэх боломжтой гэдэг тооцоо гарсан. Монголд эрчим хүч хэмнэлт хийх маш их боломж байгааг аудитын энэхүү ажил харуулж байна. Бид цахилгаан эрчим хүчээ 10 хувь хэмнэхэд жилдээ 90 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломж бий. Тиймээс хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгаж байна.

МОНГОЛ УЛС 2023 ОНООС ЭРЧИМ ХҮЧИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ БОЛНО

-Сонирхож асуухад Монгол Улсын эрчим хүчний хөгжил дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байдаг юм бэ? Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага, банкнууд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол хэр байдаг юм бол?

 -Монголын эрчим хүчний салбарын хөгжил, эрчим хүчний хангамжийн түвшин хэвийн сайн. Тиймээс Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол гадныханд маш их бий. Ялангуяа эрчим хүчний салбар 2014 оноос эхлэн улсын төсвөөс татаас авахаа больж, санхүүгийн хувьд биеэ дааж эхэлсэн. Том том мега төслүүд, бүс нутаг дамнасан төсөл хөтөлбөрийг сонирхогчдын тоо ч нэмэгдэж байгаа. 

-Маш их хөрөнгө оруулалт шаардагдах ажлуудыг ойрын хугацаанд эхлүүлэх нь гэж ойлголоо. Гэхдээ хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ? Энэ асуудал хөтөлбөрт туссан уу?

-Мэдээж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө шаардагдана. Гэхдээ хөтөлбөрийг боловсруулахдаа шаардагдах хөрөнгийн хэмжээг урьдчилан тооцож, санхүүжилтыг хэрхэн босгох вэ гэдгийг бодож төлөвлөсөн. Дотоод, гадаадын хөнгөлттэй зээл, хөрөнгө оруулалт, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээ гэх мэт эх үүсвэрүүдээс санхүүжүүлнэ. Эрчим хүчний салбар аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ зээл аваад, түүнийгээ олсон орлогоороо хаачихдаг, улсын төсөвт ямар нэг байдлаар дарамт учруулаад байдаггүй гэдгээрээ онцлогтой.

-Олон төсөл хөтөлбөр батлагддаг. Гэхдээ хүрсэн үр дүн нь тодорхой бус байсаар замхардаг тохиолдлууд олон байна. Та мэргэжлийн хүн. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хэр их найдвар тавьж байгаа вэ?

-Энэ хөтөлбөрийг хэн яаж боловсруулав, ямар тооцоо судалгаан дээр үндэслэж гаргаж ирэв гэдэг нь чухал асуудал. "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах ажилд эрчим хүчний салбарын мэргэжилтэн, инженерүүд өргөн хүрээтэй оролцсон. Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо гэж 4000 гаруй инженерийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бий. Энэ байгууллага маш идэвхтэй оролцож тодорхой санал бэлдэж ЭХЯ-д албан ёсоор өгсөн. Эрдэмтэд судлаачидын саналыг авч тусгасан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өөрөө Төвийн эрчим хүчний системд ажиллаж байсан цахилгааны инженер мэргэжилтэй хүн. Тиймээс асуудлыг маш сайн ойлгож, хамтарч ажиллаж, дэмжиж энэ хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан явдалд салбарынхан бид талархаж байгаа. Энэ хөтөлбөр маань хэрэгжих бүрэн боломжтой.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газар түлш, шатахуун нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ, хоол хүнсний хэрэгцээ болон эрчим хүчний хэрэгцээгээ Монгол улс дотоодоосоо хангах томоохон зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2023 оноос Монгол улс эрчим хүчний хэрэгцээгээ дотоодынхоо эх үүсвэрээс бүрэн хангахын зэрэгцээ тодорхой хэмжээний нөөц чадал бий болж өнөөдрийн хүндрэл, бэрхшээлээс гарах болно.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Сурагчид монгол бичгээр төрийн түшээдэд захидал бичжээ

Үзсэн: 142018-11-27 07:16

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын хороо, Дэд...

Үзсэн: 292018-11-16 07:50

Ерөнхий сайд У.Хүрэлсүх няцаалт хийлээ

Үзсэн: 452018-11-14 07:41

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.