УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын хороо, Дэд хороодод шилжүүлэв

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон гишүүдийн ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох;

- Тус сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос яаралтай байгуулж, дүгнэлт гаргах;

-УИХ-аас томилогддог төрийн өндөр албан тушаалтнуудаас өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч зуучилсан бол түүнд хариуцлага тооцож, огцруулах;

- Дээрх сангаас авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан 30 хувийн хүүтэй зээлдүүлсэн байж болзошгүй тухай мэдээллийг нягтлан шалгах асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн билээ.

УИХ-ын дарга М.Энхболд уг шаардлагад хариу өглөө.

Хариунд  эхний 2 асуудлаар Ёс зүйн дэд хороо болон Төсвийн байнгын хороонд хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх чиглэл өгснийг дурдсан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуудан уулзаж, албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг шаардсан, Д.Хүрэлбаатар нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авснаа хүлээж, ойрын үед өргөдлөө өгөхөөр болсныг тэмдэглэсэн байна.

Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар УИХ-аас байгуулах ажлын хэсгийн хяналт шалгалт нь Засгийн газрын болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллага, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээр хязгаарлагдаж байна. Иймд шаардлагад дурдсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан зээлдүүлсэн байж болзошгүй тухай мэдээллийг нягтлан шалгах асуудлыг хууль хяналтын байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу шалган тогтоох нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд уг шаардлагатай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт “Шаардлага шилжүүлэх тухай” албан бичиг илгээсэн байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Сурагчид монгол бичгээр төрийн түшээдэд захидал бичжээ

Үзсэн: 142018-11-27 07:16

Ерөнхий сайд У.Хүрэлсүх няцаалт хийлээ

Үзсэн: 452018-11-14 07:41

Монгол Улс 2023 оноос эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх ү...

Үзсэн: 292018-11-12 09:56

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.