“MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн нэгдүгээр хороо, Түмэн төвийн хоёрдугаар давхарт байрлах Монгол ламиан ХХК-ийн “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус хятад хоолны ресторанд дараах зөрчлүүд илэрлээ.

• Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,
• Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
• Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байранд шавжтай /жоом/, хүнсний агуулахгүй,
• Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг,
• Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй,
• Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
• Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй,
• Холбогдох бүртгэл хөтлөлтүүдийг хийдэггүй, бүтээгдэхүүний хугацаа дууссан,
• Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийг дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,
• Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,
• Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Иймд үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Гашуунсухайтын боомтоор хар тамхи нэвтрүүлэхийг завджээ...

Үзсэн: 317 цаг 4 минутын өмнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Үзсэн: 52019-02-15 07:20

Хориотой ан амьтдыг агнаж, зарах зорилгоор тээвэрлэж байсныг...

Үзсэн: 62019-02-14 07:30

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.