Халамжийн мөнгөө ирэх сарын 10-ны дотор авахыг сануулж байна

Халамжаас олгогддог мөнгөө ирэх сарын 10-аас банкуудаас авахыг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар сануулж байна. Ялангяа Орхон аймгийн нийгмийн халамжийн санхүүлжилт улсын төсвөөс санхүүждэг болох тул оноос хойш нөхөж авах боломжгүй болох гэнэ.

Өнгөрсөн жилүүдэд Орхон аймгийн нийгмийн халамжийн санхүүжилт орон нутгийн төсвөөс олгогддог байсан. Харин ирэх оноос улсын төсвөөс санхүүждэг болох гэж байгаатай холбогдуулан аймгийн ХХҮГ-аас банкинд хуримтлагдсан халамжийн мөнгөө ирэх сарын 10-ны дотор авахыг зөвлөж байна. Учир нь улсын төсвөөс халамжийн санхүүжилт орж эхэлсэнээр эдгээр иргэд нөхөж авч боломжгүй болохыг анхааруулж байна.

Одоогийн байдлаар 2017 оны ахмадын хүндэтгэлийн мөнгөө аваагүй 588 ахмад, 2018 онд аваагүй 2688 ахмадын мөнгө банкинд хуримтлагдаад байна. Мөн 2018 онд бусад төрлийн халамжийн, банкин дахь үлдэгдэл 176.8 саяд хүрчээ. Нийт 205.8 сая төгрөгийн халамжийн мөнгөн олговорыг эзэд нь аваагүй байгаа бөгөөд ХХҮГ-тай гэрээтэй банкуудын дансанд байршиж буй.

Ахмадын хүндэтгэлийн мөнгө нь өөрийнх нь нэрээр илгээгдсэнийг мэдээгүй иргэд харьяа багийн хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтнээс тодруулж болох юм.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Үзсэн: 04 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна...

Үзсэн: 07 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Үзсэн: 12018-12-10 07:09

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.