Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд толилуулж байна.  

“Hollyday Inn” зочид буудал

09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төр, төрийн бус болон ОУ-ын байгууллагуудтай хамтран “Career Expo” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зуучлалын арга хэмжээг “Hollyday Inn” зочид буудлын их танхимд зохион байгуулах гэж байна. Утас: 99931551


Хил хамгаалах ерөнхий газар

09:00 цагт: Нийгмийн даатгалын байгууллагаас байцаагч ажилтнуудыг чадавхжуулах ажлын хүрээнд зохион байгуулах “Нийгмийн даатгал-миний мэргэжил” ажил мэргэжлийн улсын уралдаан Хил хамгаалах ерөнхий газрын зааланд эхэлнэ.  Утас:99070054


Үндсэн хуулийн цэц

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ.


Туушин зочид буудал

09:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны 28 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдуудтай уулзаж Нийслэл хотын ерөнхий танилцуулга мэдээллийг хүргэж, хөгжлийн бодлогын талаар ярилцана. Утас: 99110697, 99160007

10:00 цагт: "Эрудит институт" ТББ нь Монгол Улсад БНСУ-ын тусламжтай Ухаалаг хүлэмж барьж байгуулах нээлтийн ажиллагааг "La Cabernet" танхимд зохион байгуулах гэж байна. Нээлтэд БНСУ-ын ЭСЯ, Оюуны өмчийн газар, Дэвшилтэт технологи түгээн дэлгэрүүлэх холбооны зочид төлөөлөгчид болон Монгол улсаас ХХААХҮЯ, БСШУСЯ, ХХАА-н чиглэлийн Мэргэжлийн байгууллагуудын зочид төлөөлөгчид оролцоно. Утас: 99062856, 88089428


Авлигатай тэмцэх газар

09:30 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвэлэлийн бага хурал зохион байгуулна. 


Блью Скай зочид буудал

09:30 цагт: "Солонгосын хойг дахь энхийн үйл явц, түүний хэтийн төлөв болон Монгол, БНСУ-ын түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг Блью Скай зочид буудлын Топаз танхимд болно. Утас: 91992490


Монголбанк

10:00 цагт: “Дэлхийн хуримтлалын өдөр-2018” нэгдсэн арга хэмжээ, хуримтлалын аяны үр дүнг дүгнэх, аяны хүрээнд ХБНГУ-ын Шпаркассе банкнаас зохион байгуулсан онол, практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаа Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно. 


Төрийн ордон

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:30 цагт: Төрийн ордны Б танхимд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно. Утас: 80003580


Хангарди ордон

НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн батлах гэж байгаатай холбогдуулан ирэх оны Төсвийн төслийн тухай болон 2019 онд нийслэлээс хэрэгжүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт зэрэг асуудлуудыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс НИТХ-ын Хороодын хурлаар болон оруулж хэлэлцүүлнэ. Утас: 99181596

10:00 цагт: Хангарди ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын “Аз жаргалтай хороо”-ны хэлэлцүүлэг... Утас: 99190109

13:00 цагт: НИТХ-ын ”Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны хэлэлцүүлэг... Утас :99251972

16:00 цагт: НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны хэлэлцүүлэг...  Утас 96018838


Эрүүл мэндийн яам

11:00 цагт: “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны хурлын танхимд болно. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, НЭМҮТ- ийн ерөнхий захирал Д.Нарантуяа нар оролцож мэдээлэл хийнэ. Утас: 99773800, 94100151, 88008516


Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

11:00 цагт: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан "Хичээх өдөр" арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99186496, 93049999


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн Олон улсын өдрийн хүрээнд "Танд баярлалаа" талархлалын цуваа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын байрнаас хөдөлж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад талархал хүргүүлэх ажиллагааг зохион байгуулна. Утас: 99203731 86662396, 96662396 


Улсын Их дэлгүүр

11:00 цагт: Улсын Их дэлгүүрийн Номин супермаркет худалдааны төвд гарал, үүсэл тодорхой, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан махыг борлуулж эхэлнэ. Уг арга хэмжээний хүрээнд малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлэх юм. Утас: 80019000


Драгон төв

11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний зангиагүй уулзалт Драгон төвийн 6 давхарт болно. Уулзалтад СХД-ийн удирдлагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн байрны ажлыг танилцуулна. Утас: 99010499


Новотел зочид буудал

11:00 цагт: "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх" дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн “Монгол Улсад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.  Утас: 98114640 


Богд хааны ордон музей

11:40 цагт: Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж байгаа Шашин төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газрыг авран хамгаалах ажлын хүрээнд  дэлгэгдэх "Монголын сүүлчийн их хатан" авран хамгаалах судалгааны тайлан - үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас 94507424, 88136969, 88016871


67-р сургууль

13:30 цагт: Сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цүнхний цацруулагчтай уут 440 ширхэгийг ерөнхий боловсролын 67-р сургуулийн бага ангийн сурагчдад тарааж өгөх үйл ажиллагаа болно. Утас: 99091516


Маршал арт галерей

17:00 цагт: Тархины саатай уран бүтээлчид болох зураач С.Намуунцэцэг, Л.Золбоо, яруу найрагч Ц.Мөнхтулга нар ээлжит уран бүтээлийн “Эс...” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 88002938


Мэдээлэл Технологийн Үндэсний Парк

17:30 цагт: "Гадаадад магистрт суралцахад бэлтгэх гарын авлага" номын нээлт болно. Утас: 99630298, 99109804

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна...

Үзсэн: 03 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Үзсэн: 12018-12-10 07:09

Тайландын “сүнс оюутнууд”

Үзсэн: 22018-12-10 07:01

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.