УИХ-ын дарга хууль хяналтын дөрвөн байгууллагад хүсэлт илгээжээ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон чуулганы хуралдааны танхимын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбогдуулж, албан ёсоор Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт хандсан” гэв.

УИХ-ын даргын хууль хүчний дөрвөн байгууллагад хандсан уг хүсэлтэд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “МАНАН-ийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гэж байгаа учраас хууль хүчний байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Мөн бөөнөөрөө гишүүдийг дуудаж, улмаар чи Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулан шалгана” гэсэн мэдэгдэл хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн эл мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ямар нэг ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны байр сууриа илэрхийлнэ үү” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэг...

Үзсэн: 118 цаг 45 минутын өмнө

ОХУ-ын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцов

Үзсэн: 318 цаг 56 минутын өмнө

Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Үзсэн: 218 цаг 1 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.