Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 04. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 27. Ангараг гэрэг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал:  Төмөр

Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.

Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Үзсэн: 03 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна...

Үзсэн: 06 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Үзсэн: 12018-12-10 07:09

Copyright © 2018 Хуулбарлахыг хориглоно.