Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 06. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 29. Бархасвадь гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин хар бич өдөр.   

Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага:  Авахуй 
Суудал: Ус

Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй..

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэг...

Үзсэн: 118 цаг 46 минутын өмнө

ОХУ-ын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцов

Үзсэн: 318 цаг 57 минутын өмнө

Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Үзсэн: 218 цаг 2 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.