Нийслэлийн 60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ

Орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчны газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг нэмж олгохгүйгээр шийдэж энэ төрлийн үйл ажиллагааг 2016 оноос хойш бүрэн зогсоогоод байна.

Дээрх шийдвэр нь нийслэлийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын ногоон байгууламж, авто зогсоолын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Хууль зөрчин олгогдсон өмнөх газруудын эрхийг цуцалж, нийтийн эдэлбэрт шилжүүлэх, эсвэл тухайн сургууль, цэцэрлэгт буцаан олгох ажлууд хийгдэж байна.

Нэгтгэсэн дүнгээр сургууль, цэцэрлэг болон орон сууцны хороолол дунд байрлах, 2 жил ашиглаагүй болон зориулалтын бусаар газраа ашигласан 606280 м2 газар буюу 60.6 га газрыг хүчингүй болгож, сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Хятад улс авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа дараагийн шатанд...

Үзсэн: 22019-01-18 07:08

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үзсэн: 12019-01-18 06:53

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Үзсэн: 32019-01-17 07:27

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.