Next stop наадамд Монголын ирээдүйг тодорхойлогч гол тоглогчид нэр дэвшинэ

Монголын Залуучуудын Холбоо , Залуу Удирдагч сангаас хамтран 26 дах жилдээ NEXT STOP наадмыг энэ 12-р сарын 29-нд зохион байгуулах гэж байна.

2018 онд Нийгэм улс төрийн салбарт түүчээлэн ажилласан “Бүтээгч улстөрч залуу”, эдийн засаг бизнесийн салбарт манлайлсан “Бүтээгч бизнэсмен” –ийг шалгаруулах тус наадамд нэр дэвшигчдийг олон нийт хэдийнэ нэрлээд эхэлсэн байна. Улс төрийн салбарын бүтээгч залууг нэр дэвшүүлэхдээ зөвхөн аль нэг намд харьяалагддаг, гишүүн, дарга хийдэг нэгэн гэдгээр хязгаарлахгүй нийгэмд дуу хоолойгоо хүргэж чадсан, хүмүүнлэгийн болон олон нийтэд тустай нөлөөтэй ажлууд хийсэн хэнийг боловч нэр дэвшүүлж болно хэмээн зохион байгуулагчид онцлон дурьдлаа.

Мөн энэ жилийн наадмын нэр дэвшүүлэлтийн нэг онцлог нь Хар жагсаалт, ЖДҮ болон 60 тэрбумын асуудал, элдэв хулгайтай орооцолдсон нөхдүүдэд хаалттай байгаа аж.

Өөрөөр хэлбэл энэ жилийн “NEXT Stop” наадамд нэр дэвшигчид нь нэр, мөр цэвэр Монголын ирээдүйг тодорхойлогчид, хүчтэй гол тоглогчид, ирэх жилүүдэд манай нийгэм, улс төр эдийн засгийг нуруун дээрээ үүрч явах залуус байх нь ээ

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ой...

Үзсэн: 72019-01-14 05:49

Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүр...

Үзсэн: 52019-01-14 05:45

Б.Анаргэрэл: Клара охины дүрд 2 дахь жилдээ тоглох гэж байга...

Үзсэн: 222018-12-19 06:26

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.