ОУХМ Т.Баярцэцэг олон улсын эмэгтэйчүүдийн буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо

Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Олон улсын эмэгтэйчүүдийн буудлагын тэмцээн”-д ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, буудлагын ОУХМ Т.Баярцэцэг  амжилттай  оролцож, шагналт VI байрт шалгарлаа.

  Тэрээр 2018 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хийн гар бууны 6-р дасгал болон спорт гар бууны төрөлд тус бүр алтан медалийг хүртээд байна. Ингэснээр улсын аварга шалгаруулах тэмцээнд 2014 оноос хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дараалан аваргын алтан медалийг хүртээд байгаа юм.

  Мөн Монголын буудлага спортын чансаа тогтоох холбооны цомын цуврал тэмцээнүүдэд амжилтай оролцож, чансаагаараа 1,2 байрт шалгаран Азийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч, тус тэмцээнүүдэд амжилттай оролцоод байна.

ОУХМ Т.Баярцэцэг 2019 оны 02 дугаар сард Энэтхэг улсын Шинэ-Дели хотноо зохион байгуулагдах олимпийн эрх олгох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Азийн урлагийн их наадам Монгол Улсад анх удаа болж байна...

Үзсэн: 22019-06-14 06:46

Монголын номер нэг “шивээсчин” Отгоо

Үзсэн: 52019-06-13 13:57

С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй ...

Үзсэн: 32019-06-12 07:04

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.