Монгол Улсын Баатар Ш.Гонгорын хөшөөг шинээр сэргээн босгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хилийн 0306 дугаар ангийн Буйрын заставт байрлах Монгол Улсын анхны баатар Шагдарын Гонгорын хөшөөг шинээр сэргээн босголоо.

Хөшөөг шинээр сэргээн босгох ёслол энэ сарын 5-ны өдөр болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дэслэгч генерал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, Бригадын генерал Ч.Сайнтөр нар оролцов.

“Эх орноо хамгаалах хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж, байгуулсан гавьяагаараа Хилийн цэргийн түүхэнд төдийгүй, Монгол Улсад нэрээ мөнхөлж, Монгол Улсын баатар хэмээх алдар хүндийн эзэн болсон хилчин баатар Шагдарын Гонгорын хөшөөний нээлтийг хийж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хилийн 0306 дугаар ангийн Буйрын заставт Монгол Улсын анхны баатар Шагдарын Гонгорын хөшөөг шинээр сэргээн босгож байгаа нь баатарлаг хилчдийн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахын төлөө хийсэн тэмцлийг мөнхөлж, өсвөр залуу үеийнхэнд хилч, эрх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эцэг өвгөдөөрөө бахархах сэтгэлийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хил тайван, хилчид нь соргог байг” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлө...

Үзсэн: 118 цаг 46 минутын өмнө

“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай ү...

Үзсэн: 118 цаг 50 минутын өмнө

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж б...

Үзсэн: 118 цаг 57 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.