Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 9. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 3. Буд гараг. Тооно одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр.  

Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод 

Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ. 

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлө...

Үзсэн: 04 цаг 39 минутын өмнө

“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай ү...

Үзсэн: 04 цаг 44 минутын өмнө

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж б...

Үзсэн: 04 цаг 51 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.