Улсын аварга тариаланч, аварга тариаланч хамт олныг тодрууллаа

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаар Улсын аварга тариаланч, аварга тариаланч хамт олныг тодрууллаа. Үүнд:

Улсын аварга тариаланч”-аар:

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн Семейбайн Сейтжан,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Байнорын Салдатбек,

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Доржийн Борхүү,

- Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Дуламын Алтанцэцэг,

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Галсангийн Дамчий,  

- Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Батчулууны Бамбарууш,

- Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Дэрдгээгийн Дарьсүрэн,

- Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Данзандоржийн Нэргүй,

- Завхан аймгийн Улиастай сумын иргэн Чойжилсүрэнгийн Базарсүрэн,

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Загдсүрэнгийн Угтахбаяр,

- Төв аймгийн Борнуур сумын иргэн Рагчаагийн Мягмаржав,

- Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Батбаярын Базаррагчаа,

- Төв аймгийн Жаргалант сумын иргэн Оригийн Батбаяр,

- Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Лхагвын Цэнд-Аюуш,

- Увс аймгийн Улаангом сумын иргэн Нямаагийн Аюушжав,

- Увс аймгийн Улаангом сумын иргэн Сүрэнгийн Жавзандулам,

- Ховд аймгийн Буянт сумын иргэн Рахмааны Хаугажай,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Сүхбаатарын Баттулга,

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Буянхишигийн Анхтөр,

- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Лундаагийн Жаргалсайхан,

- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Хонгор агро булган” ХХК-ийн механикжуулагч Батнасангийн Ганбат,

- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хан” ХХК-ийн механикжуулагч Даваасүрэнгийн Алтанхуяг нарыг шалгарууллаа.  

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор:

- Булган аймгийн Бүрэгхангай сумын "Төлүүжин" ХХК,

- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Эг тариа" ХХК,

- Булган аймгийн Сэлэнгэ сумын "ИНТОСЭ" ХХК,

- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК,

- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Мо Мо Агро" ХХК,

- Төв  аймгийн Баянцогт сумын "Шимт уринш" ХХК,

- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Анхны зам” ХХК,

- Төв аймгийн Жаргалант сумын "Жаргалант-Өлзийт" ХХК,

- Увс аймгийн Баруунтуруун сумын "Хөгжил-Увс" ХХК,

- Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Хөвсгөл Алтан дуулга" ХК,

- Хөвсгөл аймгийн Рашаант сумын "Улаан-Од" ХХК,

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Их булгийн тохой” ХХК шалгарчээ.

“Улсын аварга тариаланч хамт олон” болзол хангасан аж ахуйн нэгжүүд сүүлийн гурван жилд нэгж талбайгаас авсан ургацаараа улсын дунджаас улаанбуудай 6.0-12.0 цн-ээр давсан амжилт үзүүлжээ. Түүнчлэн үрийн болон техник, технологи, агуулах, үтрэм, техникийн засвар, үйлчилгээний байраа шинэчилж, орон нутгийн иргэд болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна. 

Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгоно.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө...

Үзсэн: 016 цаг 34 минутын өмнө

Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр ауд...

Үзсэн: 016 цаг 38 минутын өмнө

“Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт боллоо

Үзсэн: 016 цаг 46 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.