Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар нарыг нэг сар хорихоор болов

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорын газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Тодруулбал, Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “ компаниас  2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Мөн эл хэрэгт түүний төрсөн дүү Дамбий овогтой Баатараас гадна Чангаа овогтой Бямбаа нар  холбогдсон юм.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө...

Үзсэн: 016 цаг 33 минутын өмнө

Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр ауд...

Үзсэн: 016 цаг 37 минутын өмнө

“Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт боллоо

Үзсэн: 016 цаг 45 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.