Иргэд анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр гарчээ

Өчигдөр буюу 2019 оны 02-р сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарч нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраалаа.

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

2019 оны 2, 3, 4 дүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдэгдэл гаргасаар байгаа билээ.

Иймд иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компани цахилгаанаа...

Үзсэн: 122019-07-03 11:28

П.Хорлоо: 2017-2018 онд 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд ...

Үзсэн: 112019-07-02 07:26

Т.Батцогт: Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууруулах бодло...

Үзсэн: 142019-07-01 07:33

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.