УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 3 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 11-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцана. Мөн энэ үеэр тохиож буй Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалын хугацаанд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар Монгол УИХ-ын даргад бараалхана.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө...

Үзсэн: 016 цаг 48 минутын өмнө

Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр ауд...

Үзсэн: 016 цаг 52 минутын өмнө

“Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт боллоо

Үзсэн: 016 цагийн өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.