Эхнэрээ баярлуулах гээд салют буудуулж, бусдын машиныг шатаажээ

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Д гэгч эхнэрээ баярлуулах зорилгоор салют буудуулсан ч, таагүй төгсгөл болж бусдын автомашиныг шатаасан хэрэг гарчээ.

Тодруулбал, 3 дугаар сарын 08-ны 22 цаг 30 минутын орчимд "Нисдэг машин"худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус хороонд оршин суух иргэн, 47 настай "Д"  гэгч эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж 2 ширхэг салютыг дохионы пуужингаар 7 давхрын цонхоороо буудуулжээ. Гэвч салютын хошуу эсрэг талын 12 дугаар байрны зогсоолд байсан "ToyotaРrobox" автомашин дээр унаж шатаасан хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Иймд баяр ёслол, ойн баяраар иргэд тэсэрч дэлбэрдэг салют, гал гаргадаг бүтээгдэхүүн, хэрэгслийг ашиглахдаа зөвхөн зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад нь хандаж гүйцэтгүүлэх хэрэгтэй юмбөгөөд ингэснээр та бүхэн өөрийгөө болон бусдыг гарч болзошгүй эрсдлээс хамгаалж буй хэрэг юм.

Цагдаагийн байгууллагаас баталгаагүй протехникийн хэрэгсэл, салют хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө...

Үзсэн: 016 цаг 47 минутын өмнө

Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр ауд...

Үзсэн: 016 цаг 51 минутын өмнө

“Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт боллоо

Үзсэн: 016 цаг 59 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.