Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 7. Буд гараг. Чөлөөт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр. 

Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө...

Үзсэн: 016 цаг 46 минутын өмнө

Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр ауд...

Үзсэн: 016 цаг 50 минутын өмнө

“Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт боллоо

Үзсэн: 016 цаг 58 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.