“Нүүлгэн шилжүүлэх болон нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулах” ажлын хэсгийн III хуралдаан болов

Нийслэлийн Засаг даргын А/88 дугаар захирамжаар Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх аврах, дадлагажуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 04 сарын 24, 25, 26-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тус ажлын хүрээнд “Нүүлгэн шилжүүлэх болон нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулах” ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан боллоо.

Хурлаар төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг мэргэжлийн байгууллагууд болох Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн иргэний бүртгэлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг газрууд тус тус хийв. Мөн нүүн болон нүүлгэн шилжүүлэх ажлын зураг бэлтгэх, түр цугларах 111 талбай, нүүлгэн шилжүүлэх 31 байршлын тухай дэлгэрэнгүй тайлагнан Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, тулгамдаж буй асуудлын талаар ажлын хэсэгт танилцуулж Хотын Ерөнхий менежер үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгаврыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өглөө.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө...

Үзсэн: 016 цаг 37 минутын өмнө

Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр ауд...

Үзсэн: 016 цаг 41 минутын өмнө

“Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт боллоо

Үзсэн: 016 цаг 49 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.