Германы виз мэдүүлгийн төв нээгдэнэ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно.

Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ХБНГУ-ын ЭСЯ-ны https://ulan-bator.diplo.de/ цахим хуудаснаас авах боломжтой.

Виз мэдүүлгийн төвийн байрлал: DHL төвийн байр /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210/-нд VFS Глобал компанийн виз мэдүүлгийн төв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Х.Мандахбаяр: “Оюуны Ундраа” группын удирдлагуудыг бүх насаа...

Үзсэн: 53 цаг 14 минутын өмнө

Туулын бургасыг дахиад ч сурвалжлах болно

Үзсэн: 92019-05-24 16:13

Дурсамж: Гаваагийн Батхүү (1960-2019)

Үзсэн: 52019-05-24 15:10

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.