Намын бүлэг, ажлын хэсэг хуралдана

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан. Тов ёсоор өнөөдөр 10:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ.

Нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжилнэ. Тодруулбал,

  • УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10:30 цагт; 
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10:30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдах юм.

Мөн Татварын багц хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд болохоор товлогджээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлө...

Үзсэн: 04 цаг 32 минутын өмнө

“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай ү...

Үзсэн: 04 цаг 36 минутын өмнө

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж б...

Үзсэн: 04 цаг 43 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.