Их хэмжээний тариаг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас Монгол Улсын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3200 ампул “Kumdang” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох бичиг баримтыг бүрдүүлсний дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулдаг тул зохих зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлө...

Үзсэн: 04 цаг 31 минутын өмнө

“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай ү...

Үзсэн: 04 цаг 36 минутын өмнө

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж б...

Үзсэн: 04 цаг 43 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.