Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргана

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.

Энэхүү авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, авто замын дагуух Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн сумдын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж буй авто замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр замыг гарган зорчуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр болжээ.

2019 онд баруун таван аймгийн төвийг нийслэл хоттой, хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд нийт 123 төсөл, арга хэмжээний 2559.7 км авто замын бүтээн байгуулалт болон их засварын ажил, 23 байршилд 1719.3 у/м төмөрбетон гүүр, хоолойн байгууламж, их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 815 цаг 58 минутын өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 516 цаг 48 минутын өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 223 цаг 46 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.