Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 11. Ангараг гараг. Их морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.

Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцо...

Үзсэн: 1115 цаг 45 минутын өмнө

Шуурхай мэдээ: Шуурга намжих хүртэл түр зогсолт хийхийг зөвл...

Үзсэн: 216 цаг 17 минутын өмнө

Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил эхэллээ

Үзсэн: 12019-04-19 07:50

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.