Тройкагийн мөнгө угаасан хэргийг Кремль үгүйсгэв

Даваа гарагт Тройкагийн мөнгө угаах хэргийг Кремль үгүйсгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төслөөс тус хэргийн талаар мөрдөн шалгасан тайлангаа олон нийтэд зарласан билээ. 

Тайланд Оросын олигархууд, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болон Владимир Путины дотны найзууд тус банкийг хууль бус замаар олсон мөнгөө гадаадад нуухад ашиглаж байсан гэж мэдээлсэн.

Энэ талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков сэтгүүлч нартай уулзахдаа “Энэ мөрдөн шалгах ажиллагаа нь их ээдрээтэй. Зарим дурдагдсан материал нь маш хуучных. Тайланд онцгой шинэ зүйл байхгүй” гэж хэлжээ. Тус мөнгө угаах схем нь 2006-2013 оны хооронд ажиллаж байсан юм. Мөн Блүүмберг тус тайлангийн олон мэдээлэл нь худал хэмээн мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 915 цаг 6 минутын өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 516 цаг 56 минутын өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 223 цаг 54 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.