Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2019 оны 03 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

2019 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 30-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28,29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 26,27-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, 28,29-нд говь талын нутгаар секундэд 14-16 мерт хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 26-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 6-11 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 815 цагийн өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 516 цаг 50 минутын өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 223 цаг 48 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.