Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар 2019 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох, Соёлын биет өв эргүүлэн авчрах, Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах, Төмөр замын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

Мөн Монгол Улсад барихаар төлөвлөж байгаа усны барилга байгууламжийн төслийн явц, цаашид авах арга хэмжээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийн хэрэгжилт зэрэг асуудлаар салбар хариуцсан сайдуудын мэдээллийг сонсоно.

Та бүхэнд тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хүргэж байна.

 

 Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Журам батлах тухай

Ө.Энхтүвшин

2.

2019 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох тухай

Ө.Энхтүвшин

3.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Н.Энхболд

4.

Хэлэлцээрийн төслийн тухай

Д.Цогтбаатар

5.

Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Ё.Баатарбилэг

6.

Соёлын биет өв эргүүлэн авчрах тухай

Ё.Баатарбилэг

7.

Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах тухай*

Ё.Баатарбилэг

8.

Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах тухай

Х.Баделхан

9.

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай

Х.Баделхан

10.

Конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай

Б.Энх-Амгалан

11.

Төмөр замын талаар авах арга хэмжээний тухай*

Б.Энх-Амгалан

Д.Сумъяабазар

Танилцуулах асуудал

12.

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар

Л.Оюун-Эрдэнэ

13.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар

Л.Оюун-Эрдэнэ

14.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар

Л.Оюун-Эрдэнэ

15.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.Цэрэнбат

16.

Монгол Улсад барихаар төлөвлөж байгаа усны барилга байгууламжийн төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар

Н.Цэрэнбат

17.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний    стратеги”-ийн хэрэгжилтийн талаар

Б.Энх-Амгалан

18.

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.Даваасүрэн

19.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.Сарангэрэл

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцо...

Үзсэн: 1115 цаг 47 минутын өмнө

Шуурхай мэдээ: Шуурга намжих хүртэл түр зогсолт хийхийг зөвл...

Үзсэн: 216 цаг 19 минутын өмнө

Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил эхэллээ

Үзсэн: 12019-04-19 07:50

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.