Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 7. Сугар гараг. Өглөгт охин одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр. 

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар   
Суудал: Огторгуй   

Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцо...

Үзсэн: 1115 цаг 54 минутын өмнө

Шуурхай мэдээ: Шуурга намжих хүртэл түр зогсолт хийхийг зөвл...

Үзсэн: 216 цаг 26 минутын өмнө

Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил эхэллээ

Үзсэн: 12019-04-19 07:50

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.