Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 12-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдиол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Монгол-Алтайн уулархаг нутгаар 3-8 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 4-6 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 13-нд говь талын нутгаар, 16-нд Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлө...

Үзсэн: 04 цаг 46 минутын өмнө

“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай ү...

Үзсэн: 04 цаг 51 минутын өмнө

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж б...

Үзсэн: 04 цаг 58 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.